ЖИГЭЭ : Хандив уу? татвар уу? эсвэл торгууль уу?

Хандив уу? татвар уу? эсвэл торгууль уу?

Монгол улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль 2006 оноос эхлэн сургуульдаа өөрийн гэсэн номын сантай болох эрхэм зорилтыг тавин ажиллаж эрдэмтэн судлаач, оюутан залуусыг баярлуулсан сайхан үйлсийг эхлүүлсэн билээ. Энэ барилга баригдаж хүсэн хүлээсэн номын сангийн цогцолбор баригдвал Эх орондоо мэргэжилтэй инженер бэлтгэх замд бид нэг биш нэлээд хэдэн алхам урагшлах нь дамжиггүй.

Бидний хүсэн хүлээж байсан энэ Номын сангийн цогцолбор барилга барьж эхлэхээсээ л нэг сайн болж өгөөгүй гэдэг нь хүн бүхэнд ил болоод байна. Анх номын сангийн барилгын шавыг тавьж ШУТИС-ийн удирдлагууд болон шалгаруулалтанд орсон үгүй нь мэдэгдэхгүй барилгын компаний боссууд нийлж их сүр болсон. Удалгүй барилгын ажил эхлэх болж Номын сангийн барилгыг барих талбайг чөлөөлөхөөр тус сургуулийн өмнө ашиглаж байсан лабораторийн барилгыг нурааснаар энэ их үйлс гараагаа эхэлжээ.

Лабораторийн барилгыг цаашид ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан байсан учир уг барилгын суурин дээр Номын сангаа барина гэж төлөвлөсөн байсан нь нэг бус хүнийг дургүйцүүлж байсан нь үнэн. Нэгэнт дүгнэлтээр ашиглаж болохгүй гэсэн учир нураах нь зүйтэй гэж үзэж тухайн үеийн ШУТИС-ийн ректор шийдвэр гарган хуучин барилгыг буулгаснаар хамаг хэргийн эх тавигдсан юм.

Төрийн өмчийг дур мэдэн нураасан хэрэгт татагдсан тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн төдийгүй зөв буруугаа тогтоолгохоор шүүх цагдаа болж болж өнөөх байшин суурийн нүхнээс хэтрэлгүйгээр жилийг тойрч, хажууд нь босгосон “байшин кран” суурилуулсан мөнгө болоод сул зогссоныхоо хөлсийг ШУТИС-аас авсан.

Дарга дорго нарын хэрүүл ч нэг тийш болж ахиад л Номын сан сүндэрлүүлэх их ажил өрнөдөг юм байна. Хурал цуглаан хийх болгондоо л “түүний” тухай ярина. Ингэж тэгэж байтал өнөөх гайхал хөрөнгө мөнгөний асуудал “болъё” гэтэл дурсагдана.

Багш нар та бүгдийн цалин хөлсийг энэ жилдээ нэмэх боломжгүй боллоо. Бидний хамгийн эрхэм зорилго бол номын сантай болох явдал. Энийг л босгоод авбал цалин хөлс дараа нь шийдэж болох асуудал мэтээр их сурталдаж, хөөрхий багш нар цалингаа ч ахиулж цадалгүй хэсэг дуугүй явцгаасан юм.

2009 он бол Монгол улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 50 жилийн түүхэн их ой тохиож буй сайн жил юм байна. Энэ их ойдоо Номын их өргөөгөө бэлэглэх их амлалтыг ШУТИС хэн нэгэнд, эсвэл өөрсдөдөө өгч гарцаагүй сүндэрлүүлэхээр зориг шулуудсан нь энд хэлэх гэж буй санааг төрүүлсэн болно.

Ингээд ямар ч байсан номын сантай болно гэж байтал Дайны хажуугаар дажин болж Дэлхий нийт, улс орон даяар эдийн засгийн хямрал гээч хэцүүхэн юмтай тулгараад дахиад л нуман тулгуурт орох нь тэр. Мэдээж амьгүй байшинг босгохын тулд “амь орж” айлгаад байгаа мөнгийг бас босгох шаардлага гараад ирлээ. Улсын сангаас лав өгөхгүй гээд төсвийн тодотголд тусгаач үгүй учраас ШУТИС өөрөө өөрийн дотоод нөөц бололцоог дайчлахаас өөр аргагүйгээр ХАД мөргөв.

ШУТИС ч юу байхав дээ түүнийг удирдаж байгаа хүмүүсийн арга нь Дотоод нөөц болох багш, ажилтан, ажиллагсадыг саах явдал болон хувирч бүх нийтийн ХАНДИВ хэмээх зальжин аргыг сэдээд, нийтэд уриаллаа. Уриалга бол уриалга, хандив бол хандив гэж шууд Монгол утгаар ойлгож байсан чинь нэг л биш ээ. /Уул шугамандаа хандив гэдэг бол хүний өөрийн хүсэл зорилгоор нийлүүлдэг дэмжлэг гэж би ойлгодог./

Толгой сургуулийн ректорат гэдэг удирдах зөвлөл хэлцээд бүх багш нараас 2 кредит, эсвэл түүнтэй ойролцоо мөнгө, ажилтан ажилчдыг нэг өдрийн цалингаар нь торгох шийдвэрийг гарган харъяа сургуулийн удирдлагуудад даалгавар өгсөн байна. Энэ даалгаварыг хүссэн хүсээгүй уламжлах нь тодорхой. Хандивын дэвтэр гэсэн хавтас нээж, эхлээд бүх профессоруудаад хандив өгсөн гэсэн бичиг хүчээр бичүүлээдхэв. Бүх бүх багш нарын хурал дээр шүү. Дараа нь нөгөө дэвтрийг өрөө өрөөгөөр нь явуулж үндсэндээ “хүчин” хийж эхэллээ.

Хямралаас гарах арга бол “Төрийн хувьд ард иргэд, Сургуулийн хувьд багш нар” гэсэн тодорхойлолт ч хэлж болохоор болж. Энд тодотгож хэлэхэд хамгийн харамсалтай нь сургалтын төлбөрөө ч өгч чадаагүй байгаа оюутнуудыг хандив өгөхийг уриалж, багш нараар нь ятгуулахыг оролдож байгаа явдал юм.

Ард иргэд, багш, ажилчид оюутан залуус хямралд хамааралгүй гэсэн ойлголт лав байхгүй гэдэгт би итгэлтэй байна.

Эцэст нь хэлэхэд: Залуу багш нартаа өөрийн дээврийг барихад нь нэг төгрөгний ч “хандив” өргөөгүй байж, өөрсдийн буруугаас барьж чадаагүй барилгыг барихын тулд тэднээс “татвар, торгууль” авна гэдэг үнэхээр зөв шийдвэр мөн үү. Энэ залуучууд чинь тэртээ тэргүй өөртөө дээвэртэй болсныхоо төлөө банкинд цалингаа өгөөд байгаа гэдгийг анзаармаар л юм даа.

start=-6 , cViewSize=50 , cPageCount=1

44 сэтгэгдэл:

null
tsoomo (зочин)

энэ чинь ариун явдал уу?

dulmaa (зочин)

taalagdaj bna tanitai sanal neg bnaaaaaaa oor olon hun unshaasai

hegjuun (зочин)

oor olon hun unshaasai

ЖИГЭЭ (зочин)

Цоомоо: Яав ч ариун явдал биш Дулмаа, Хэгжүүн: Харин олон хүн уншаасай

Jagiinaa (зочин)

Hi.Bi listendeh buh hundee yawuulchihlaa yag unen shd ee er ni bol daramtlaad bh hereg yu bn aa te. BI 100% demjij bn

Цогбаяр (зочин)

Би бас дарамтлуулж байгаад хүчээр хэдэн цаас хадивлана гээд бичсэншд. Яаж амьдранадаа хэцүү л байна шүү.

ҮЛЭМЖ (зочин)

Өө ярьшиг байна Өөрийнхөө шавар тагзыг яая гэж байхад чинь

ЖИГЭЭ (зочин)

ҮЛЭМЖ-ээ чамайг хүчиндэж байгаад зуруулна даа

Зочин (зочин)

Захиралыг байхгүйд авгай юу хийгээд байна тээ

Зочин (зочин)

TIS deer mergejil deeshluulye gej bodoj baisan yum ene jildee aznadag yum uudaa. Khandivaa heneed baidald oruulah shinjtei. Jigee seremjluulsend bayarlalaa

Зочин (зочин)

Сайн байна хөө бичээд бай. Зөв шүү.Өөрийгөө яая гэж байхад.Тэр илүү их эрх ямба эдэлдэг доктор профессорууд нь л өгдөг юум байгаа биз. Муу сайн доод тушаалын багш нар хамаг лайг нь үүрчихээд хамгийн багыг нь л хүрдэг ш дээ.

БОРОО (зочин)

Тийм хүчилсэн юм байж болохгүйшд. Ямар соци үе биш дээ

Tsetseg (зочин)

Mash zov khondoj bichjee,. IIm urkhag bolson sedvuudiig gargaj tavij oirluulakh kheregtei. Ene zovkhon neg ni l baina. Tsaash ene metchilen olon sedev khovorno doo. Er ni erkh medeldee idegdsen erdemten gej khelekhees ch ichmeer bagsh nar, medleg bolovsrol nimgentei kheniikh ni ch ariin khaalga yum buu med, khaanaas ch garaad irsen yum khumuuseer khicheel zaalgasan bolj khunii olon urseer, tsaashilbal Mongol tumnii khoich ireeduigeer togloj baigaad bi lav khuvidaa mash ikh kharamsaj yavdag (medeej khuruu daram tsookhon sain bagsh nar bii). Tanid tanil tal baikhgui bol khokhino gedeg khuuli khezee uilchilj duusdag yum bold oo. Mash ikh sanaa zovooj baina daa.

baaska (зочин)

ooriinhoo eevriig ch bosgoogyi bj hynii deevriig bosgolcoh gej hamag mongoo ogno gedeg hecyy buyu torguuliin vohilt bolj bna yaj amidar gej bgaan bol doo

baaska (зочин)

ooriinhoo deevriig ch bosgoogyi bj hynii deevriig bosgolcoh gej hamag mongoo ogno gedeg hecyy buyu torguuliin tsohilt bolj bna yaj amidar gej bgaan bol doo

Tumee (зочин)

Tocviin baga tsalin, Tsalingiin zeel, banknii or, bairnii mungu, huuhdiin tsetserlegiin tulbur ..... ondiij amjihgui baital bas HANDIV /torguuli/ Hetsuu bna shuu. neeree. Uneheer zov bichsen bna.

Зочин (зочин)

Энэ үеэр намынхаа байранд хоргодож үйл явдлыг ажиглаж байсан Элбэгдоржийн гар утас дуугарч хэн нэг нь Ерөнхий сайд яг одоо намынхаа байранд байна. Байрыг хамгаалалтанд авсан. Хэвлэлийн бага хурал зарлагдсан, үүгээр сонгуульд МАХН-ын ялсан тухай зарлах гэж байгааг мэдээллээ. Ц.Элбэгдорж эргэж харан зөвлөх Ганбатдаа хандан Ийгл телевиз бэлэн үү гэлээ… Үргэлжлэлийг http://attila09.blog.mn/

borgoo (зочин)

Ehneesee olon gazar huchingiin hereg garaad olon humuus sandraldaad, utsaa avahaas aij, uruunduu taivan suuj chadahaa bolij baih shig bna daa tamineeee.

undka (зочин)

хүн сэтгэлээрээ хандив өгөх ёстой байлтай зөөөзөө би ч бас удахгүй хүчиндүүлэхийн байна л да kkk өрөн дунд амьдарч шургаж унах гээд арай ядан дэнжигнэж байхад хандив нэрийн доор хүчиндэж мөнгө хураахаа больёоооооооооооо

Зочин (зочин)

yumiig hoer talaas ni bodoj surtsgaaya zaluusaa saar talaas ni neg harah ch sain talaas ni bas neg oor ontsgoor harj uzvel yamar ve? Idej uusan heseg nohod bii ch ene bugdiig buteen bosgoeoo gesen heseg humuun baij l baigaa bie biendee itgel ogch bas yavtsiin dundahi hyanalt tavij mon oorsdoo baga ch bolov setgel gargan yanz buriin shiidver gargan ene nuteen bosgoltiin ajild oroltsoj boloh shuu dee! Hyamral l gene haymraliig davj garah ued hunii amidrald zaaval devshil sarsan baidag hyamralgui amidral gej hezeech baidaggui shuu dee. Zaluus bid setgel oyun uhaan bodloo uralduulan baij udirdlaga zohion baiguulaltiig yagaad haynaj mon gartaa avch bolohgui gej manaihan suuliin ued denduu bie bolon huvia bodson mon zalhuu deer ni denduu belenchilj surchee. jishee ni bid yagaad gar bie oroltson ene barilgiig bariltsaj bolohgui gej handiv mongoggui bol bid heden odroor barilgiin talbar deer ajillaj bolno shuu dee oor yamar neg arga zam baij boloh ene bol zovhon jishee shuu daraa urgeljuulie dee

Өөр нэг зочин (зочин)

Зочин-д Бид барилгын ажилд нь гар биеэрээ оролцоё гэж санаа дэвшүүлээд ч тоож авахгүй байгаа хүмүүс шүү дээ. Манай сургууль чинь бүхэл бүтэн техникийн сургууль шүү дээ. ганц муу барилгыг бидний хүчээр барьсан бол ядаж бид нийт зардлынх нь 75 хувиар босгоно шд. тэгхэд бидэнд итгэхгүй л байгаа байхгүй юу. тийм учраас зарим нэг нөхдүүд л ноо той.

Бас нэг зочин (зочин)

Өөр нэг зочин-г дэмжиж байна. ШУТИС-д "байшин барихад зориулж" бүхий л мэргэжилтэнг бэлдэж байгаа. Барилгын, сангийн, цахилгааны, дулааны, хөргөлтийн, агаар сэлгэлтийн гээд тэр байтугай хүмүүнлэгийн болоод хэлний чиглэл ч бий. Дотоод нөөц бололцоо гэж нэг юм байдаг гэж наадуул чинь мэдэхгүй байгаа юм

ЖИГЭЭ (зочин)

Зочидоо нэрээ бичицгээвэл ямар вэ? хэдийгээр хэцүү ч гэсэн

chimeg (зочин)

tis.d anh orhod manai suruugli chini e surguuli ntr geed l bdag tegsen mortloo oyutnuud ni surguuli dotroo unegui suudag bsan laborator ch bhgui bolood l ulam dordood bh shig.deer ni bagtah shingeh zai bhgui mortloo aimar olon oyutantai.zavsarlagaanaar shataar boglorol uusne.tegeed yvsaar bgaad hootsorno.tegeed l bagsh nar oruulahgui.deer ni olguur nt bhgui geed huvtsas avahgui.ternees bolood nomiin san oruulahgui.nomiin sandaa suuh bolomj ch hurtel homs suudal bhgui geed oruulahguishdee.tegsen mortloo surgaltiin tolbor jil bur nimne.deer ueiin ter shan poliin deed gedeg ner ni buur gazar unatsan.za za ingeed bicheed l bval nileen ih ym bndoo.tegeed oyutan bid nar oorsdoo hicheej bj l surahgui bol hetsuu doo.hedii iim ch gesen heden muu bagsh nariinhaa araas guin barin tolgoidoo joohon ym hiij avah l gol ymdoo.

Зочин (зочин)

бидний улс эв саналаа нэгтгэн нийтийн нэгэн хүчээр ... за за энэ бол цэргийн баярын мэндчилгээ шүү, найз нараа дээрх бичлэгийг 2 гар бас 2 хөлөө өргөөд дэмжиж байна нэрээ бичихгүй ээ. бүх эрчүүддээ Эр цэргийн баярын мэнд. хажууд сууж байгаа хайртдаа ч бас (дарамтлуулаагүй шүү хэхэ)

Зочин (зочин)

хамгийн муу арга бол өөрийнхөө удирдлаганд байгаа цалин багатай багш, ажилчдаа саах явдал шүү дээ. Энэ том сургууль байж гадаад дотоодын харилцагч байгууллага, төгсөгчидөөсөө бадар барьсан ч болохгүй гэх зүйлгүй шүү дээ. Хэцүүхэн л том толгойтой сургууль даа манайх

ЖИГЭЭ (зочин)

Энэ бол жинхэнэ ХАНДИВ http://sienna.blog.gogo.mn/entry/ff8080812007038701200ad3cc1400be/ холбоосыг уншаарай

Зочин (зочин)

Tsetseg гэсэн хүнд нэг юм хэлмээр байна. тэгээд бид өгөөд л байх юм уу. арай өөр юм бичсэн байх юм. энэ их сургуульд хуруу барам гэхээр аравхан ( гарын хуруугаар бол )сайн багш байгаа гэсэн үг үү. чи багш болж чадаагүй юм шиг сээгий байна

Анхбаяр (зочин)

Энэ чинь татварч биш, хандив ч биш, торгууль ч биш... хүчирхийлэл...

Их мэдэх (зочин)

за энд бүгдээрээ л үнэн бичсэн байна. Хүчиндүүлэх чүн байвал дэд захиралтай уулзана уу

Лянхцэцэг (зочин)

Тэг тэг хүрээд ирээ. би хүлээж байна

Ts (зочин)

ene bol jinhene luivar. darga nar n tusuvlugdun mungig n idchiheed ingej argaa baraad humuuseesee handiv nereer hurunguu tataj bgaan gantshan ene jishee bish bhaa iim uzegdel mongold gazar avaad bna shde ingehee boltsgoogoojee darga naraa idej duusaagui uy ain !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

hoho (зочин)

aldiin bnadooo

Зочин (зочин)

ene blogoo haa

Лянхцэцэг (зочин)

Жигжидсүрээн манай өрөөнд хүрээд ир. Тантай уулзах хэрэг байна.

Дамдаа (зочин)

Өө боль боль, энэ бичлэг яг юу нь болохоо байчихаад байгаа юм. Үлэмжээ чи блог нэрээ өөрчилж огт болохгүй. Хүүе, блогийн холбоо хаана юу хийгээд байна. Блогийн холбоо жинхэнэ үүн дээр блоггеруудынхаа эрх ашгийг хамгаалж нэгдэх хэрэгтэй ш д . Ядаж албан ёсоор бүр нийгэмд мэдэгдэл гаргах хэрэгтэй ш д. Энэ бичлэг юу нь буруу байна, буруу бол тэрийг нь шүүхээр батлаад өг, энэ нөхцөлд блогийн холбоо гишүүнтэгээ ярилцаж брандийг нь өөрчилөх асуудлыг авч хэлэлцэе гэдэг ч юм уу. За юутай ч хуучин брэндээ чи байлгах хэрэгтэй л гэж хэлэх байна. Чи ганцаараа гэхдээ хэрэггүй, блогийн холбоо үүнд хөдлөх ёстой. Үүний цаана асар нарийн асуудал яригдаж байгаа гэдгийг хэр баргийн хүн ойлгож байгаа байхаа гэж бодож байна.

Damdaa (зочин)

Блоггеруудаа ер нь бол бие биеэ дэмжинэ гэдэг чинь бичлэгт нь санал үлдээж түүнд нь "хариу барих" төдийгөөр л яригддаг эд биш шүү л гэж хэлэх байна. Өнөөдөр гөү гөүгийн нүүр царай болсон нэгэн том блоггерийг ингэж хумсын чинээнд үзэж утсан хүүхэлдэй мэт болгож хэрэв чадах л юм бол өөр нэгэн өдөр та бидэнд ингүүлэх ээлж ирж байгаа гэсэн үг. энэ утгаараа та бүгд бүгд нэгдэх хэрэгтэй. Блогийн холбооо SOS SOS SOS!!!!!!!!!!!!!!!!

Дамдаа (зочин)

би үлэмжийн үгийг буруу ойлгоод баахан зөрүү юм ярьсан тул дээрх 2 саналыг минь устгана уу?

embi (зочин)

хэ хэ нөгөө мундаг сүр дуулиантай эхэлсэн барилга иймэрхүү янзтай үргэлжилж байгаа юм биз дээ. Иймэрхүү юманд залуу багш нар хэдэн ажилчид л ширвэгдэж байгаа даа

bbaasanjargal (зочин)

Hurdhan neg deevertei boloh yumsan

Оюунсүх (зочин)

Би та нарыг Ля багшдаа хэлнэ дээ. тэгээд бүгдийг чинь ажлаас чинь халуулна.

EmInEnT (зочин)

Сайнуу Жийгээ ахаа блогчдыгоо мод тариасай гэж урийлж байгаа та ч гэсэн нэгдээрэй? Бас блогчин найзуудыгаа уриалаарай http://eminent.blog.banjig.net/post.php?post_id=167242

Зочин (зочин)

ene chini zuv l bichsen yum baina shuu dee. tiim asuudal bolgoson geheer ontsgui l baina daa darga naraa

Хэрлэн (зочин)

төрийн өмчит сургууль бол төрийн өмчийн сургууль шиг хандив тусламж татаасыг нь төрөөс олигтойхон өгчихгүй, төрийн өмчит байлгаж чадкү л юм бол хувийн сектор болгоо л тэр оюутнуудын сургалтын төлбөрт шингээх нь яасын. Тэгж ажилчдаа хохироож болкүшт. Манай энэ нам, засаг бол их дээд сургуулийн асуудлыг бол мартцан байгаа байхгүй юу. угаасаа мартцан дүхүү гэсэн аястай эртээд Тэлвээзээр БСШУЯ-ны нэг мэргэжилтэн яарьжийлээшт. "бид их дээд сургуулийн санхүүжилтэнд анхаарахгүй байгаа гээд шууд хэлжийлээ".

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)