Манайхан бор дарсыг хэрэглэж эхлээд мөн ч их удаж. Сайнаар ч бас саараар ч тэр.
Энэ ундаа бидний амьдралд нилээдгүй хэмжээгээр нөлөөлж байгаатай маргах хүн байхгүй л болов уу. Бүгд л сайнаар дүгнэдэггүй атлаа хэрэглээд заншчихсан байгаа юм. Харин давуу нь юу вэ? Хямрал энэ тэрийг яриад байгаа үед бидний үндэсний үйлдвэрлэлийг хамгийн ихээр "дэмжиж" байгаа салбар бол яахын аргагүй Үндэсний манлай үйлдвэрлэгч гэгдэх спирт үйлдвэрлэгчид. за энэ ч яахав зүгээр л оршил маягийн юм болоодохлоо. Үндсэн асуудал:
Манайхан "Спирт бал бурам"-ын Чингис /хар/ гээч ундааг хэрэглээд багагүй хугацааг ардаа орхиж. Сайн ч ундаа. Ер нь хамгийн их гүйлгээтэй гээд хэлчихэд нэг их дэгсдэхгүй байхаа. Сайныг дагаж саар гэгчээр заавал хуулбар хувь байх нь гачлантай. Мэдээж хэрэггүй зүйлийг хуулж суух завтай хүн байхгүй байх л даа.
Тэр ундааны сав нь болоод таг нь улсын үнэт цаастайгаа Нарантуул захаас бөөнөөрөө олдлоо л гэх. Ингээд бидний хэрэглээ хязгаарлагдахаас өөр аргагүйд хүрч байгаа юм. Тоолгүйгээр хэрэглээд байхаар "Бөртэ чоно" улиадхавал бас хэцүү еэ.
Ингээд сүүлийн үед Хар хэрэглээнээс түрэгдэн GEM-ийн "Golden Chingis" түрж орж ирж байгаа юм. Гулгаж ороод гулигуулахгүй гардаг сайхан эд юм байна. Ингээд байж байтал Хар Чингис чинь чонын удам биш Шар Чингис жинхэнэ удам нь гээд уливал бас хэцүүднээ дээ.
Эцсийн эцэст бид чинь шударга нь дээр гээд "өвөө" залгилах болж байна уу аа. Энэ их хуулбар хувь гэж ярих болоод хийх нь "үндэсний үйлдвэрлэл"-ийг жагсаалаас гарган унагах харийн санаа юм биш байгаа даа.
Ер нь та минь ээ Хар уу? Шар уу? эсвэл бүр өөрийг үү
6 сэтгэгдэл:
алтантүрүү л саяхан харсий ш д
уншиж амжсангүй. ажил их бана. тэхдээ тэртэй тэргүй хангалттай хор хөнөөлтэй, бас хангалттай рекламтай байгаа наад хар архиа рекламдахаа боль. ингэхэд Жигээ таван цаас авцымуу хэхэхэ
реклам ч биш л дээ. алийг нь уух вэ л гэж асуусан юм. бид мөнгө авсан биш харин ч энэ лүдэд чинь мөнгөө өгөөд байгаа юм
Жоохон халуурцан үедээ хулхийнь хусаал хаяж байгаа байхдаа.
Тоож боддоггүй юм бодуулчихлаа,, Нээрээ тийм санаа байвал яанаа тэ,, би гэхдээ архи ууж үзээгүйн болохоор мэдкүүн,, аав лав хараа ерөө алтантүрүү хавиар л эргэлдэж яваа харагддийшд,, ээжээс нуудгийн болохоороо хар шар ий нь авч арай бардгүүн байхаадаа хэхэ
хар нь дээр байхо хэрэглээд сурцан нь хэххэ