ЖИГЭЭ : Нийтийн тээврийг дэмжье

Нийтийн тээврийг дэмжье

Монголчууд бид чинь нийгмийн тогтолцооноос хоёрыг нь алгассан гэж цээжээ дэлдэж байсан цаг саяхан. Боолын нийгмийг алгасна гэдэг үнэхээр сайн хэрэг. Харин Капиталын нийгмийг, Капитализмыг алгасч харайсан явдал бол тийм ч сайн үр дагавар бидэнд авч ирээгүй. Одоог хүртэл барууны орныхны очиж чадаагүй Социалын нийгмийг бид харин түрүүлээд туулчихсан, энэ нийгмийн ул мөр ч биднээс арилаагүй байна. Аргагүй л агуу их хөшөө дурсгалаа босгож. Хөшөө тийш зурайх ард түмний мөр ч балраагүй байна. Үүний хамгийн тод илрэл бол бэлэнчилгээ, хялбарчилгаа, хөнгөлөлт.

Энд би “Нийтийн тээврийнхэн” гэдэг нэгэн айлын талаар дурсах гэсэн юм. Давхидаг, дайрдаг, мөргөдөг. Загнадаг, хэрэлддэг, цохидог, чимхдэг. Хүйтэн, харанхуй, хогтой тоостой гээд тэднийг рекламдах “сайн” үгс хаа сайгүй л сонсдоно.

Хориод жилийн өмнө Ардчилсан хувьсгал гээч өрнөж бид ниймгийн тогтолцооноосоо нэг ухарч Капиталын нийгэмд хөл тавьсан. Ингээд л хүн бүр л өөрийн амьдралаа өөрөө зохицуулах хүнд бөгөөд шударга ажилтай болсон юм шиг. Даанч энэ нь шударга бус байх нь гачлантай.

Өглөө бүр хар үүрээр эртлэн босч хөдөлмөрчин олныг, оюутан сурагчдыг, ахмад буурлуудыг хаана очих тэр л газарт нь хүргэхээр тэд ажлаа эхэлдэг. Ингэж эхлүүлэх виза авахын тулд тэд дардан замаар хариалгаагүй. Хөл залгуулах унаагаа авах гэж хуруу хумсаа хугартал л хөдөлмөрлөсөн, авсан. Ингээд ч зогсоогүй үйлчилгээнд явах эрхээ авах гэж бас багагүй шагнал тараасан. Нэгэнт үйлчилгээ явуулж байгаа хүн түүнийхээ хөлсийг авах нь зүйн хэрэг. Харамсалтай нь бидний өнгөрсөн нийгмийн бурангуй үзлийн үлдэгдэл болсон нийтийн тээврийн “ХӨНГӨЛӨЛТ” гээч тэдний ажлыг алдуулж, нервийг барж байгаа нь нууц биш байна.

Тээврийн хэрэгслээр зорчих тэр олон хүнээс хэд нь харин хөлсөө төлдөг бол оо. Өвөө, эмээ нар улсад хийдгээ хийчихсэн гэдийчихнэ, өнөөх цагдаа нар албан ажлаа автобусаар хийдэг гээд томорчихно, оюутан сурагчид карт үзүүлээд бултана, уудаг нөхдүүдээс ч юуг нь авах вэ дээ. Энэ их хөнгөлөлтүүд нь эргээд ирдэг нь цөөн.

Тэр их хөнгөлөлт гэдгээ авах ёстой хүмүүст нь хуваарилж өгчихөөд бүгдээрээ л ижил төлөөд явж байвал уг нь зүгээр санагдах юм. Яг үнэндээ төр засаг гээч маань хувийн өмч рүү халдаад байгаа мэт харагдах юм. Сонссон болоод үзсэн жишээтэйгээ харьцуулъя л даа. Нийгэмд бүх хүн л тэгш эрхтэй.

Энэ настангуудыг үнэмлэхээр явуулж байхаар тэтгэвэр дээр нь тэр хуваарилаад байгаа мөнгө нэмчихэж болдоггүй л юм байхдаа. Гэртээ суудаг нь хоцроод байна. Тэгээд ч үйлчилгээний хүмүүст тэд юу ч хийж өгөөгүй. Яахав өмнөх нийгэмд улс оронд ихийг л хийгээ биз. Гэхдээ л тэд цалин авч л байсан ш дээ.

Оюутнуудын билет энэ тэр гэж заваарч байхаар сургалтын төлбөрт нь багтаагаад сургуульд нь хуваарилж бас болно доо. Оюутны билет хуваарилах нэрээр завсарт нь зөндөө л идэж байна ш дээ тэр холбоо гээч нь. Ойрхон гэртэй автобусаар явдаггүй хэд нь тэгээд тэр гайхалтай ХӨНГӨЛӨЛТөөс хүртэхгүй л байна. Ямаа бүрт ижил хуваарилж чадсан юм бол харж үзэх хүмүүсээ битгий ялга л даа.

Эцсийн эцэст энэ балиар хөнгөлөлт энэ тэрээ хувийн хэвшил болоод, хувийн өмчрүү битгий халдаагаад бай. Унаагаар үйлчлүүлж байгаа бол хөлс төлөх л ёстой. Би хөнгөлөлт эдэлдэг гээд гуанзнаас хуушуур нэхээд унавал яах юм бэ, бүр үнэмлэх үзүүлээд шүү.

За тэгээд энэ сонин тогтолцоог халчихвал үйлчилгээ нь аяндаа засрах байх л гэж бодох юм. Хүнээс юм авахдаа инээдэг шиг, авах юмыг нь өгөхгүй бол уурлах нь зөв шүү дээ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ДЭМЖЬЕ хүмүүсээ

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
Давка (зочин)

Харин тийм бүгд мөнгөө өгч явдаг бол амар байхгүй юу...... Намайг шүүмжлээ юу? энэ бичлэгээрээ Гэхдээ би зөвхөн харьцааны соёлын талаар бичсэн шүү

itsme (зочин)

иииии... манай болоогчид өнөөдөр нийгэм, улс төрийн асуудлуудыг яасан айхтар хөндөцгөөж байхын. дэхдээ зөвөө зөв

ЖИГЭЭ (зочин)

Давка: Үгүй дээ, чамаас санаа авсан юм. ер нь ингэж бодоооод л явды

tsoomo (зочин)

бүү гуцмой хөнгөлөлт байх л хэрэгтэй энийг төрөөс л цохицуулж чадку байгаам

Жигээ (зочин)

Цоомоо: Хөнгөлөлтийг байхгүй болго гээгүй шүү дээ. ойлгож унш

Зочин (зочин)

yoooo ta yamar aimriin be, namaig unagaalaashdee

elect (зочин)

yaj dahiad 2, 3 n credit uzneee,

Зочин (зочин)

yooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooooo

ZAYETS (зочин)

төрийн өмнөөс огтоно боож үхвээ гэж... бид нар энд гашгираад яаxавдэээ

tsoomo (зочин)

Жигээ :сайн ойлгосон ZAYETS : чухамдаа огтоно нь хүртэл боож үхэж байвал үнэн сайн төр байх мэт санагдаж байна энэ чиний хэлсэн зүйр үг нь манжийн төрийн үед гарсан үг агаад зүгээр та нар нүдээ дараад сууж бай бид дарлы гэсэн утгатай

itsme (зочин)

Цоомоо ёстой гоё хариу хэлсий шүү. гийв мий файв хахаах

dorj (зочин)

gehdee muuhai bdgiimaa suuhada

Жигээ (зочин)

Цоомоо нээрэн сайхан хариулж. хаин энэ зочин, elect гэж юу вэ

Зочин (зочин)

unaad uhchii ntr, za unah ch yahav, dahial uzchihnee harin dahiad unagaavaa hehe. Tanii blogiig dandaa l unshaad bhin

tsoomo (зочин)

itsme:шинэ жилээр аваарай хохо

Жигээ (зочин)

Цоомоо надад бас

Tsuki-Yama (зочин)

Санал нэг байна. Эвтэй байхдаа хүчтэй гээд байгаа шүү дээ. Бид дуу хоолойгоо нэгтгэвэл цуурайтахгүй хаачих юм бэ.

ҮЛЭМЖ (зочин)

Үнэ дагаад үйлчилгээ гэдэг дээ уул нь тэгүүл гайгүй болох юм байгам шдээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)