ЖИГЭЭ : Хээр хоносон шинэ жил

Хээр хоносон шинэ жил

Зааг, нэгэн түүх өгүүлье. аймаар үүх түүх ч биш л дээ. Эхний үг ч бас Зааг сервис биш.

 8-р ангид байжээ. Цаад сум руу гаа гараад л давхисан, давхисан ч гэж дээ давхиулсан. Яахав бага байхад олимпиад гэж яманд оролцдог байлаа. Сумын төвийн радио релейнмй ГАЗ-53 машины бэрцээвэн дээр суугаад, яг үнэндээ бол хэвтэж явсан л даа. Аавын нэхий дээлийг өмсөж, ахын эсгий гутал углаад, эгчийн макерин ороолтыг зүүгээд Сандагаас лоузыг нь зээлж тавиад хэвтчихсэн. Ер нь миний гэж хэлэхээр хувцас бараг байгаагүй юм шиг байгаа юм. Арай л гэж 50 км-ыг аргалсан юм даг. Тэгээд орой болж байхад очоод, дотуур байранд хоноод.

Өглөө нь сургууль дээр нь хэдэн тоо бодоод л 300 төгрөгний шагнал хүртэв. Тэрний дараанаас л дараагийн башо-д орохоор аймаг явах бэлтгэл эхэлсэн дээ.

Гуруун зуун төгрөг ч бас их мөнгө байж дээ. Аймагт очихоороо тансаглана, тэр үед ёолк болно энэ тэр юм бодоод л, хүлээгээд л. Тэгж тэгж нэг юм явах болжийно оо. 12 сарын 28 наас эхлээд л унаа хайсан.  Би ч хайгаад ямар юм олох биш, манай ояаката л зайлуул баахан явсым шиг байгаа юм. Арай гэж 12 сарын 31-ны орой товчоон дээрээс нэг замын унаа олчихлоо, ес гээд хөдлөнө шүү гэсэн мээсээж явуулсныг нь баяртайгаар хүлээн аваад хувцасны цуглуулгаа өмсөөд хүлээчихсэн.

Зурагтаар Шүүрик гараад хүнүүс бүгд л тэрийг үзээд, би ч машин хүлээгээд юун шинэ жилтэй манатай. Ээж харин бууз жигнэж өгөөд, баруун хацар дээр үнсээд би ч аяндаа гараадхав. Багшийн гэр ойрхон байсан болохоор алхаад л очсон. Хамт багш болоод 10 дугаар ангийн нэг аниа явсан юм даг.

Энэ удаагийн унаа ачаатай ЗИЛ-130. Уг нь ачаа нь нэг их өндөр биш л дээ. Гэхдээ л кабинтайгаа чацуу болохоор жаахан түгшүүртэй. Багш ч яахав том хүн болохоор кабинд жолооч нартай суугаад, аниа бид хоёр ачаан дээр бэржээк нөмрөөд хэвтчихлээ хөөрхий. Яваад л байсан ... Арай гэж 60-аад км-ыг ардаа хийгээд байж байтал голын мөс цөмрөөд машины дугуй талдаа орчихдог байгаа. Энэндээ ч зугаатай байсаан. банз барьж гүйгээд, дугуйн доогуур шургуулаад. Дараа нь харин даараад ирэх үед ч эвгүйдсэн дээ. Тэр мөс цөмрөнө гэдэг чинь ч бас хэцүү эд байдын билээ. том нуур байсан бол ч тэгээд өнгөрөө л дөө. Аз болж жижиг гол байсан болохоор би ингээд байж байгаа юм.

Уулын энгэрт нэг нохой хуцах сонсогдоод байна гэж жолоочийг хэлэнгүүт л тэр зүг рүү алхаад наасан. Яваад л байсан яваад л байсан. Тэгж тэгж нэг айлын бараа харсаад аяганы амсар зуугаад. Буцаад л явсан. Тэгээд өглөө гэгээ орохоор оролдохоос гээд байсан байр байрандаа очицгоолоо. Нөгөө муу бэржээк чинь хайраад хэцүүдүүлж байгаа гэж. Багш яахав кабинд шинэ жил тэмдэглээд дулаацаж байгаа гэж.

Аравдугаар ангийн аниа бид хоёр ч тэврэлдэх нь холгүй амьтад. Аниа юу гэж бодож байсан юм бүү мэд. Уг нь орон дээр хэвтэж байсан болч юмыг яаж мэдэхэв ай. За за хадуурах нь. Тээр жилийн тэр нэг шинэ жилийг иймэрхүү л угтаж байлаа. Яахав тэгж тэмдэглэсний хүчинд аймагт аврагалж 500 төгрөгтэй болсон.

Шинэ жил гээчийг ХЭЭР ХОНОЖ угтсан л юм байна.


start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Hannibal (зочин)

Ene yu ve? heer nonoson heseg hiigeed ugluu n taaz shirtej sersen n emneleg bsan tuhai n haana bn aa?

Гандирс (зочин)

Жигээ согтуу байна.

Jigee (зочин)

За гүйцээгээгүй л байгаа биз. дуусгана за. заавал тааз харах ёстой муу. Гандирс гуай арай гоёор төсөөлөөдөх л дөө

Гандирс (зочин)

Тэгвэл шартсан байна

Jigee (зочин)

Гандирс өөрөө согтуу

уншигч (зочин)

хаха, юу юугүй хэрэлдчиймаа...

Jigee (зочин)

Дуусгаад тавьчихлаа

ҮЛЭМЖ (зочин)

Би галт тэргэнд өнгөрүүлсэнээ бичдиймуу гсн хэхэхэ

Гандирс (зочин)

аан Жигээ дуусгаад тавичихсиймуу :)

Jigee (зочин)

дууссан л боллоо

odnoo (зочин)

yamar balai yum

diode (зочин)

10r angiin ania setgeld n tod uldejdee..,duusgaad tavitsan jigshig.. hehe

Say (зочин)

huhiig ni barisan l bgaa kkkk

ЖИГЭЭ (зочин)

Үлэмжээ галт тэргэнд хоносноо бичээрэй. Хүүхэд уншихад бас хэцүү юм бичих юм болов уу

Клаус (зочин)

Чи л "тэр талаар" бодоогүй байж дээ...Аравын аниа аль хэдийн "шооол ондоон" юм бодож байсан даа ...

ssainnaa (зочин)

гавал хүүхэд байжээ. хэхэ хүнүүс нээрээ сонин сониноор шинэ жилээ тэмдгэлэх юмаа. би нэг тэгж үзхиймсан.

women1 (зочин)

mongon shagnal abaad tolgoi sain bjee odoo ch tolgoi ajilladaj bnlee tgeed pokert hojluu yalaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)