Шинэ жил болох гээд хүн бүхэн л
догдлоод, бас хүлээгээд. Би хүний нэгэн адилаар дунд нь хөөрч л явна.
Хориод жилийн өмнө “тэмдэглэсэн” тэр нэг шинэ жил
их л хүндхэн өнгөрч билээ. Тэгэхэд би сурагч байж дээ. Манай сургуулийн шинэ
жил 12 сарын 28-нд болсныг би сайн санаж байна. Сурлагаар тэргүүлээд өвлийн
өвгөнөөс бэлэг авах байсан болохоор өглөө хар үүрээр сэрчихээд 10 цаг болохыг
их л удаан хүлээж билээ. Хүлэээсэн цагт сургуулийн биеийн тамирын зааланд шинэ
жил эхэлж, Цалин мөнгөн тэнгэртээ цасан угалз наадуулаад өвлийн өвгөн орж ирж
бэлгээ тараалаа.
Би гэдэг хүн сүлд модондоо тавын тоогоо зүүж, шинэ
жилийн бэлгээ авчихаад хар хурдаараа гэр рүүгээ гүйгээд замд таарснаа ч мэдэх
сөхөөгүй амьтан. Яагаад ч юм намайг ингэж хөөрч, нисч харьхад аав хашааны арын
хаалган дээрээ намайг хүлээгээд байж байсан. Бэлгээ үзүүлэх гээд хашгираад
очтол аав “ах чинь өнгөрчихлөө” гэж
дуулдахтай үгүйтэй . . .
Уг нь манайх эхээс зургуулаа, тэр үед тавуулаа
өнөр өтгөн, дэндүү дулаанхан айл байж. Тэр жилийн хавар том эгч хүү төрүүлж, би
дүүтэй болон манайх бүл нэмсэн юм. Удаа ч үгүй дээ 11 сард эгч минь бүл нэмж
өгсөн шигээ биднийг орхиод үүрд яваад өгсөн. Дүү наймхан сартай юугаа мэдэхэв.
Цаг хугацаа ямар зогсох биш, хүүхэд байсныг ч хэлэх үү сар өнгөрөхөд л би мартагнаж.
Шинэ жил болоод хөөрсөн хүүхэд тэр л өдөр ахыгаа үдсэн
юм. Сумын төвийн ашиглагдахаа байсан уурын зуух . . . Гайтай тэр байгууламжийн янданг буулгаагүй,
татлагыг нь бас тайлаагүй байж. Хүүхэд л юм хойно заавал болохгүй зүйлээр
оролдоно доо. Янданг унагахгүй гэж бэхэлсэн татлага ахыг минь харин унагачихсан
юм билээ.
Эгчийг санасан юм уу миний ах, байгаа газраас нь
авч ирэх гэсэн ч юм уу мэдэхгүй, яваад л өгсөн. Буцаж ирээгүй. 1952 онд маршал
Х.Чойбалсанг нас эцэслэхэд Монгол даяараа цагаан сараа тэмдэглээгүй гэдэг. Харин
1989 онд манайх шинэ жилийг тэмдэглээгүй юм. Ахыг хөдөөлүүлж, эгчийн хоногийг
хураах гээд муу аав, ээж минь их л зүдэрсэн. Тийм болоод ч тэр үү тэр жилийн
шинэ жил л миний сэтгэлд хамгийн “тод” үлдсэн юм болов уу даа.
Юм гэж бас учиртай байдаг юм уу даа. Өнгөрсөн жилийн шинэ жилээр бүр 12 сарын 28-ны өдөр миний авч яваа манайх гэдэг айл хөөрхөн охинтой болсон. Одоо шулганаад, дээрээс нь гүйх гэж оролдоод . . .
2007 оны 12 2008 оны 12 сар
Яагаад ч юм 12 сарын 28-ныг хүлээгээд байх шиг
21 сэтгэгдэл:
Гунигт тэр нэгэн өдөр ахин тэнгэрт од гялс хийв. Гэр бүлд тань аз жаргал хүсье
зовлон жаргал ээлжлэх орчлон юм даа.
Монголчууд цагаан сарыг хамгийн муу өдрийг хамгийн сайн өдөр болгох гэж тэр өдрийг цагаан сар болгон тэмдгэлдэг гэдэг яриа байдаг шүү дээ. Тиймээс Жийгээгийн хувь тэр хүнд өдрийг гуниглах зав олгохгүйгээр өнгөрүүлэх гэсэн бас л нэг учиртай өдөр юм боловуу даа гэж л бодож сууна.
Чин сэтгэлийн сайхан бичлэг байна. Жаргал зоюлон ээлжилдэг болхоор. Ингэхэд Үлэмж 27-нд би 29-нд төрсийншдээ.
Амьдрал олон зүйлээр дүүрэн байдаг. Эгч чинь охин болоод иржээ. Танай гэр бүлд аз жаргал хүсий.........
бүгдэд баярлалаа. Jigee
Аз жаргал хүсье. Дурсамж бүхэн үнэтэй
Би ерөөсөө шинэ жилийн бичлэгийн уралдаанд оролцохоо боллооо яшиг энэ хүмүүс юун айхтар бичдийн
Уул нь 27нд төрсөн бол гоёо байхгүй юу
Үлэмж: Чи ноднин ингээд л үглээд байсан ш дээ. Гэхдээ дүүтэй чинь ижил ИТГЭЛ гэж нэр өгсөн ш дээ
Шинэ жилээр төрсөн өдөр тэмдэглэдэг бол, сайхан болов уу муухай болов уу
Ороходо олон боложо Ерэхэдэ ехэ боложо байгытдаа! Хореогоор дуурэн малтай hунжэлоор дуурэн хуугэдтэй болытдаа!
Миний xайртай xүмүүс надийг тэнгэрэс xарж байаа гэдэгт би итгэдэг ... Тийм болоxоор миний зүрxэнд одоо болтол амьд xэвээрээ л байдаг юм.
itgel 28nd tursun yum
Би Итгэлдээ хайртай. Ах Төгөлдөр нь
Яг л дэлхий шиг эргэж байдаг амьдрал болохоор бүх юм эргээд ямар нэг замаар буцдаг... ирдэг.. Сэтгэл байхад л болно...
бЮх зЮйл учиртай, харин учрыг олох ухаан тунгаах цаг хугацаа хэрэгтэй байх даа
Амьдрал гэдэг тогоон дотор буцлах будаатай адил нэг дээр гарч нэг доор орж байдаг гэдэг . Үнэхээр мөнх зүйл гэж байдаггүй Нууцлагдмал хорвоо юм даа ...
Ohin chini chamtai ih adilhan yum bna. tanai ger bul chin setgeleesee az jargal husie.
За баяр хүргье Өчдөр шинэ жил сайхан болж тарсан уу айн хихи
Үлэмжээ ирээрээ, 5 д шүү