ЖИГЭЭ : Аугаа их Октъябрийн баярын мэнд хүргэе!

Аугаа их Октъябрийн баярын мэнд хүргэе!

Нэг л мэдсэн энэ өдөр болчихож. Хүүхэд байхад сумын наадмын талбай дээр шаар бариад ерөнхий сайд шигээ УРА гэж хашгираад жагсдаг байж билээ. Одоо энэ өдөр бараг мартагдаж дээ.

Нэгэн үе цагаан сараас ч илүү том баяр байж. Хүмүүс ч хүлээгээд, орбитын сувгаар Улаан талбайгаас шууд дамжуулаад л. анх хүмүүсийг паспортжуулж төрсөн өдрийг нь тодруулж байж үед болж л өгвөл 11 сарын 07 гэж бичүүлчих гээд л. Тэрний тод жишээ манай өрөөнд суудаг бид бүхний хайрт удирдагч гэх нь ч хаашаа юм нэг профессор.

Ямар азаар биднийг төрөхөд төрсөн өдрийг бас нэрийг минь асуудаггүй байсан юм бэ? Тэгдэг байсан бол бас л 11 сарын 07 гэж хэд хэдэн хүмүүсийн гаргийг нь төөрүүлэх байсан байх даа. Харин миний багын найз хоёр ихэр залуу байдаг юм. Тэдний нэр Октъябрьбаяр, Октъябрьжаргал. Нэр хүртэл ийм байлаа ш дээ.

Ингээд бодохоор би МАХН / би 03 сарын 01-нд төрсөн юм л даа/ гэдэг нар аваагүйдээ баярлаад байх юм.

Ямартай ч энэ өдөр төрсөн бүх хүмүүст төрсөн өдрийн мэнд хүргэе.

Энэ хувьсгалын хийсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэе.

Аугаа их Октъябрийн хувьсгал мандтугай УРА!

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
ulemj (зочин)

УРААА УРААА УРААА БАЯР ХҮРГЬЕ

itsme (зочин)

Танилций.... Октябрьцэцэг хэхэ.

davka (зочин)

10 сар чинь октяөрь юмуу? 11 сар юмуу? би ойлгодоггүйээ

Jigee (зочин)

Үлэмж: Баярлалаа УРА Ицми: Октъябриудын утасны дугаарыг уруулан дээрээ авах уу Давка: Окта гэж уг нь арав гэсэн үг л дээ. гэхдээ тоолол солигдох үед ийм зөрүү гарчихсан юм гэхдээ дека бол 12

deegii (зочин)

haha МАХН genee. neeree iim nertei boloogyi yamar ih az we. kk

delgermaa (зочин)

haha МАХН genee. neeree iim nertei boloogyi yamar ih az we. kk

tsetseg (зочин)

bayariin mend

Klaus (зочин)

Manai eejiig bas Oktyabri gediishd. Oo tegeed manaihan chin eldev bayr yosloloor huuhedtei bolchuul bolj uguul ter uduruur nerlechih geed bdg shdee. Neeree l MAXH gedeg nertei boltson bol te... keke

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)