ЖИГЭЭ : Машины цоож дотроосоо онгойдоггүй

Машины цоож дотроосоо онгойдоггүй

Нэг үлгэр гэхэд үнэн, үнэн гэхэд хэцүү түүх бичье.

Автомашин гэж хүн бүхэн л дотор нь орж, дотроос нь гарч үзсэн эд байдаг. Түүнийгээ орхиж явахдаа, ер нь хүн гэрээ орхихдоо ч гэсэн түгждэг. Гэрт цоожлогдсон хүн цонхоор, эсвэл тооноор гарахаас өөр арга байдаггүй. Шоронд цоожлогдсон бол өөр асуудал л даа. Машиныг харин дотроос нь онгойлгож болох л юм шиг.

Дуучин Наран нэгэн клипэн дээ бүдүүн нөхрийг машинд нь цоожлоод буудаж байгаа харагддаг. цаадах нь онгойлгож чадахгүй байсаар байгаад үхэх . . .

Миний ойлголтоор бол ямар ч машин дотроосоо онгойдог байлтай. За тэр клип ч яахав. одоо үндсэн асуудалдаа ороод орхъё.

Миний мэдэх, бүр хайртай 2 хүн байна л даа. Техникийн ухааны доктор, дээрээс нь "процессор".

Миний хайртууд ууж л дээ. уусан юм чинь тасрахгүй бол сонин ш дээ. тасарлаа ...

жолоо мушгиж байсан хүн тэднийг машиндаа үлдээв. Үндсэндээ эзэнгүй орхиж байгаа болохоор түшждэг юм байгаа биз дээ. түгжив. үүнээс хойш олоон минут болов. Тэгсэн чинь зун байсан юм байна. Цоожтой машин хална. Гачлантай нь нөгөө машины цонх нь гараар манийлдаж онгойхгүй ээ. /Sonata 3 л даа/

Манай 2 сэрлээ, бүтэж үхэх нь. YAHOO?

Хаалгыг онгойлгож бардаггүй, амьсгалаж дийлдэггүй. Бидэнд агаар хэрэгтэй ш дээ. За дүүрсэн хэрэг цонхоо хагалъя. Ээлжилж цохих. Гэнэтхэн машины эзнийг санаад, том цонх хагалснаас жижиг гурвалжинг нь хагалъя гэж шийдлээ. Тэгээд хагалсан юм. Хүнд агаар, тэгээд сэрүүн уур амьсгал ямар чухал юм бэ? Гуд гуд залгилаад л . . .

Дараа хүнээс асуусан чинь түгжээг онгойлгоход нэг муу гозгорыг л дээш нь татах байсан юм байна лээ.

Ингээд дүгнэхэд Шинжлэх ухаан, практик 2 жаахан зөрүүтэй байдаг юм болов уу. Эсвэл . . .

Олон удаагийн практик туршилтаар машины хаалга дотроосоо онгойдог болох нь ил болсон. /Энд цахилгаангүйгээр онгойдоггүй машин хамаарахгүй/

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
3apaa (зочин)

За BMW лав гаднаас нь цоожилсон нөхцөлд онгойно гэж гонжийн жоо байдаг.

ulemj (зочин)

хиа хиа хиа

lodondamba (зочин)

goyul yum bna.

chimgee (зочин)

balai yum

zoloo (зочин)

hahahaha

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)