ЖИГЭЭ : Дулааны асуудлыг цахилгаанаар шийдэх юм гэнэ

Дулааны асуудлыг цахилгаанаар шийдэх юм гэнэ

Гадаадад /ОХУ/ экспортоор гаргаж байгаа цахилгаан эрчим хүчийг Монголдоо чулуу болгох нэг сайхан санааг хэн нэгэн зохиож түүнийг нь Улс төрчид хүмүүсийн тархийг угаах  зэвсэг болгон ашиглаж эхэлжээ. бүр мөрийн хөтөлбөртөө оруулаадхаж.

Манай станцууд нь нэгдсэн систем үүсгэн Төвийн эрчим хүчний системийг үүсгэн Монгол улсыг цахилгаанжуулдаг хэдий ч хэрэглэгчдийн ачаалал жигд бус байдгаас хамаарч ОХУ-аас эрчим хүч импортоор авдаг бас экспортоор гаргадаг юм. Авахдаа өндөр үнээр харамсалтай нь өгөхдөө үнэгүй шахуу.

Уг нь санаагаар болдог бол хэрэгтэй үедээ цахилгаан станцуудаа байдаг чадлаар нь ажиллуулаад, хэрэггүй цагууддаа унтраачихдаг бол сайн л байна. Гачлантай нь унтрааж асааж байснаас тэр чигээрээ ажиллаж байсан нь хямд байх. Ингэж хэрэглээний хирээр эрчим хүч үйлдвэрлэлээ зохицуулах чадварыг "маневрлах чадвар" гэж хэлдэг байна. Манай Дулааны цахилгаан станцуудад маневр маш муу хийдэг станцын бүлэгт хамрагдана. Чадалтай, боломжтой бол маш сайн маневр хийдэг Усан цахилгаан станц зэргийн станцуудыг хэд хэдийг бариад нэгдсэн системд холбоодохвол сайн л байна.

Нэгэнт энэ боломж одоогоор байхгүй болохоор байгаа даа л тааруулж амьдаръя. Манай энхрий хайрт намын нэг сайн эр шөнийн цагаар үнэгүй экспортолдог цахилгаан гээчийг хаанаас ч юм сонсоодхож, тэгээд л дэмий гаргаж байхаар ашиглая гэж бодож л дээ. Яаж ашиглах вэ гэхээр "утаа үйлдвэрлэгчдийг устгах төлөвлөгөө" буюу гэр хорооллын хэрэглэгчдэд үнэгүй цахилгаан өгч дулааны асуудлыг бүр мөсөн шийдэх. Уг нь сайхан санаа байгаа биз дээ. УТААГҮЙ УЛААНБААТАР.

манай намын хөтөлбөрт гэдэг үгийг хэд хэдэн хүн ярив. Сайн эрсүүд /эмсүүдийг орхиж болохгүй/ дарга болохоор шийдээд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай баахан авч байх юм. Газрыг байраар солино, цахилгааныг үнэгүй болгож дулааныг шийднэ гэж . . . сайхан л байна. Солонгос болон бусад орноос сайн сайн халаагуур шахах юм шиг байгаа юм.

За хэрэгжүүлье.

1-р дүрэм бол Манайхан үнэгүй юманд гамгүй ханддаг.

Цахилгаан үнэгүй болохоор /үнийг нь нэр дэвшигчид Намтайгаа хариуцаг/ цаадуулын нэг болох иргэн Дорж бүх цахилгаан хэрэгслээ бүгдийг нь залгана даа. Тэгээд бас халаагууруудаа асаана. Гэр дулаахан, утаа гарахгүй ер нь амьдрал үргэлж сайхнаараа. . .

2-р дүрэм Доржийнх сайхан байвал Батаагийнх сайхан байх ёстой

иргэн Батаа бүх цахилгаан хэрэгслээ бүгдийг нь залгана. Тэгээд бас халаагууруудаа. Гэр дулаахан, утаа гарахгүй ер нь амьдрал үргэлж сайхнаараа. . .

3-р дүрэм бүх иргэн тэгш эрх эдэлнэ.

Дорж, Батаа хоёрын гэр бүлийн жишгээр бусад бүх айлууд залгана, бас халаагуураа . . . ингээд бүгдээрээ харанхуй, хүйтэн боллоо.

юу болоод өнгөрөвөө.

Ямар ч бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд тээвэрлэж хүргэдэг. Тэгвэл цахилгааныг тээвэрлэдэг эд нь дамжуулах шугам, тэгээд трансформатор гэж юм бий. Тэд чинь даац хэтэрсэн тээвэр хийхээр юу болох билээ. Цахилгаан түгээх компанийн дарга нарыг халах уу?

Энэ Улаанбаатар хотод ажиллаж байгаа трансформаторууд чинь тэртэй тэргүй бүгд ачаалалаа даахааргүй байдалтай байгаа. Ийм байхад нь үнэгүйгээр гамгүй хэрэглэвэл гал л гарна биз дээ. Саяхан 40 мянгатад трансформатор шатсан. энэ чинь өнөөх л даац хэтэрсэн тээвэрт хуучин тэрэг зүтгүүлсэн явдлаас л болоод байгаа шүү дээ.

одоо энэ байдлаас гарах гарц хайя. Бидэнд эх үүсвэр хангалттай байгаа гэж саная. Тэгвэл тээвэр хийдэг баазаа шинэчилж өргөтгөе. Хүчин чадал өндөртэй шинэ трансформатор олноор нь аваад солиод байя. Мөнгө ч явж өгнө дөө. Манайх мөнгөтэй юм чинь Цахилгаан дамжуулах шугамч солъё, хөндлөн огтлолыг нь өргөсгөөд өгье. Гай газар доороос гэдэг шиг манай трансформатор байрлуулах газрын асуудал сөхөгдөнө. хоосон газар байтугай өндөр хүчдэлийн хамгаалалтын зурвасыг хүртэл зарчихсан. Өнгөрсөн хавар Өмнөд гэдэг 110 кВ-ын дэд станцид гал гарч трансформаторуудаа алдсан билээ. Тэжээгчээ алдсан Улаанбаатарчууд хэдэн өдөр цахилгааны хязгаарлалтанд дарлуулсан. Амиа алдсан трансформаторыг солих ажил эхэлж том оврын автокран ажиллах болоход нөгөө л газар. . . 2-хон Автокран орох зайгүй болтол нь газрыг зарсан байж. Ингээд л Бороо голд компанийн мангасыг түрээсээр хэрэглэсэн. За, шалтаг тоочилгүй цахилгаанжуулалтаа шийдээдэхье.

Амьдрал ч сайхан болж эхэлнэ дээ.

Өвөл дуусч зун боллоо. Халуун гэж жигтэйхэн юун халаагуур бүгдийг нь салгана даа. Одоо нөгөө нэг өндөр үнээр авсан хүнд даацын тэрэгнүүд маань ачаа байхгүй хоосон холхиж эхэлнэ. Хоосон давхихаар хамаг мөнгө салхинд хийсээд хэцүүднэ биз дээ. Ингэхээр нөгөө төлөвлөгөө сайн зүйл биш болж байна.

Эцэст нь:

Энэ сайн эрсүүд бас эмсүүд жаахан бодож байж юм ярьж бас мөрийн хөтөлбөрөө зохиож баймаар юм. Өө мартах нь бодохоор мэдэхгүй л дээ.

Ингэж балай байдалд орохгүйн тулд мэргэжилтэй боловсон хүчин гэж байдгийг санаад тэднээс хааяа ч болсон асуумаар даа.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
ulemj (зочин)

Их хурал болон албан тушаал ахихаараа бүгд ухаантай болчихдог юм байна лээ. Харин асууж сургалж байж баримжаатай юм ярьдаг болмоор байна

sandag (зочин)

tegvel neeree ih goyo yum bn shu

Клаус (зочин)

Манай дамжуулах шугам болон хувиарлах дэд станцууд ч дээ хэдийн тэтгэвэрт гарах болчихсон эд дээ.

Цогбаяр (зочин)

Хуучин сэдэвээ нахичихаа юу даа

Eden~~~§§§~~~S_e (зочин)

Зоргоороо ярьдаг энэ сайн эрс /эмсүүдийг/ хязгаарладаг реактор тавьчих юмсан хэ хэ ....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)