ЖИГЭЭ : Цахилгаан нинжа

Цахилгаан нинжа

Хагас сайны өглөө юм даг. Нээх эрт гэрээс хөнжлийг гудсанд боож гадуурнь ороогоод зангиагаараа баглаад Дээлика гэдэг жижиг атуусанд суугаад гараад шидчихлээ. Хаашаа гэж үү. За би хариулъя: Дундговь аймгийн Баянжаргалан сум руу. яах гэж гэж үү. Уурхай гэрэлтүүлэх ажлын эхлэлийг тавих гэсэн юм.

Харанхуйд гусаад л байлаа гусаад л байлаа. Машины мотор дүнгэнээд хажуугийн баагийгийн хамар пажигнаад. яваад л байлаа. 7:30 хавьцаа гэгээ ороод Эх оронд маань шинэ өглөө эхэлжийна. Найм болж нар мандаж байна. хажуугаар нэг хэвийн л тал үргэлжлээд… Колоонк таарахаар нь түлш дүүргэчихээд л. Уг нь түлш дуусаагүй л байсан юм дүүргээд л байлаа. Тэгээд л Жанжин Чойрт ороод явчлаа. Сайхан явсаан. Эндээс цааш нутгийн хүнүүсийн тавьсан замаар явах боллоо. Манайхан ч газартай гэсэн шиг нэг дор тав зургаан зам тавьсан байх юм, зам мам гэж баахан мөнгө ЗАРААд байдаг. Тэгсэн манайхан чинь өөрсдөө зөндөөнийг бүр паралеллиар тавьсан байналээ ш дээ. Зарим нэг огтлолцол байлгүй л яахав.

Уурхайд очих өндөр хүчдэлийн шугамын шан тавих гэж байгаа болохоор Геодезийн хүмүүстэй явсан юм л даа. Тэд нарт  Жипээс гэж янзын юм байна аа. Очих газрынхаа оглолцол, сольболцлыг өгөөд л болоо, заагаад өгчихийн. Жипээс ёнгинолоо л бол очих газраа очсон гэсэн үгийм байлээ. Заалгаж заалгаж нэг газар очлоо. Тэр нь нээх сонин төмрөөр пирамид маягийн каркас босгочихсон, тэгээд дээр нь туг хатгачихсан. Цооног гэдэг юм гэнэ. Арай гэж хотын утааг тээсэн атууснаас бууж жинхэнэ ориг агаарыг гуд гуд залгилсан чинь муу нохойн дотор өөх зохихгүй гэхчээр цацаж үхэх гэж байна.

Түмээ гэж өвөрлөгч нөхөр тосч аваад нөг Монгол гэрүд оруулдаг байна ш дээ. Жижиг 4 ханатай за барих гэж ч овоолоод тавьчихсан эд байна даа. Дунд нь дүүртэл нүүрс чихээд шатаах шахсан пийшин. Ёо саун гэж тийм байдаг байх, унь тооно нь шатах нь уу гэлтэй үнэртээд л, ус цацвал уур гараад яг саун гэж хүнүүс яриад байсан. Би жаахан ус цацсан пис гээд бөөн уур бодвол саун гэж тийм юм байдын байгааз, орж үзсэн биш төсөөлөхөд л ийм.

Өлсөжийгаа гэж. Нэг амны амсар зуух хүсэлтээ бичгээр биш амаар гаргасан чинь хойд хоолон гэрт юм зохицуулж байгаа гэж байна. Удалгүй уригдаж очоод хоол зооглохоор болов. Зайлуул гадаадад ирж хоолон гэрт арбайт хийж байгаа чайна улсын хүүхэн байна. Бээжин нугас, наашаа цаашаа хийх юм байх гээд баясаад байтал шөл мандүны хамтаар тавьчихаж. Нөг нь үхрэн махны, нөгөө нь загасан махны шөл, хамаагуу өд өд гээд л. Халуун ногоо хамаагүй идвэл дээгүүр доогуураа халууцаад хэцүүддэг тухай яриад л хөгжилтэй эр байна аа манай өвөрлөгч.

Хоол хусч хаяад уурхайг сонирховоо хөөрхий. Нэг нөхөр тэргэнцэртэй шороо зөөж асгаад байна. Аваад байгаа нүхэн дээр нь очсон чинь, пээ базарвааний хум пад мангар гүнзгий, тэгээд лээфтэн дээр тэргээ тавиад буулгах юм. Доороос нь нөхдүүд хүлээж аваад шороо дүүргээд л буцаана. 50 метрийн гүнд ухсан юм байхаа. Дахиад 40 ухаад тунээлдэнэ гэжийгээ. Тэр нүхний Нинжа байснаас тараншээнд орсон нь хамаагүй дээр юм байна гэж дүгнээдхэв. Тэр уурхайг чинь хөрс хуулаад л хамдаг юм байх гэсэн шаал өөр. Нинжануудын хөдөлмөр үнэн хүнд юм билээ. Шороо зөөж байгаа найз саяхан чөлөөгөөр сум ороод ирсэн, ирсэн ч гэж дээ, за за ирсэн юм байна. Урд хоёр шүдээ цөм наалгачихсан пролитарыг янзлуулаадах гээд 2 хоногийн орон нутгийн чөлөө тавин мянган монгол мөнгөний хамтаар шагнаж явуулсан байтал. Харлаад 8 хоног сархад зооглоод балай авсан байдаг байгаа. Өчдөр нь ирвэс гэдэг сээкрүүтигийн Уурхайг хамгаалахаар томилогдон ирсэн ХАМГААЛАГЧ гаруудтай сэржим өргөж байгаад хэмж нүдүүлээд ханиад хүрсэн гээд явж байхын. Ээ бас сонин газар байна. Уурхай  нинжа хоёр ах дүүс  шиг  юм билээ. зэрэгцээд буучихсан хамтраад ажиллачихсан.

За тэгээд сум руу явлаа, очлоо. Манай хүн ч сурсан зангаараа колоонк орсон чинь хүн нь байдгүү. Харин Хаан банк нь тээлэртэйгээ байж байна. Утсаараа яриулсан их сайн охин байдын билээ. Амралтынхаа өдөр хүртэл ажил дээрээ, биднийг хоттой холбохоор сууж байгаам чинь. Засаг ноёнтой уулзы гэсэн чинь идшээ хийгээд гэдсийг нь цэвэрлэж байгаа гээд байдгүү. За тэгээд засаг ноён гэхиймуу, засаг хатан гэхиймуу мэдэхээ байсан. Аргатай гэдэг дэлгүүртэй мундаг хатан байсан. Дэлгүүрээс нь нэг пиав авч дугтарчихаад цахилгааны станц руу очиод ажилдаа орлоо. Зуу зуун метрт дугаартай тэмдэглэгээ хийгээд алхаад байдаг гэсэн чинь гадсаа мартсан гэдгээ ухаараад баахан мунгинаад. Арай гэж аргалаад, дурандаад яваад байсан чинь тэндхийн төв цэнгэлдэх яг улаан замд таараад жаахан зөрүүлсэн болоод явсан эзэмшлийнх нь бүсээр ч орчихлоо шүү. Наадмын тухай хууль дээр нь юу гэж заасан байдын бүү мэд нэгэнт орчихсон юм чинь яахав баригдсан хойно нь морио уячих шонтой л болно биз гэж баясаад цаашаа туусан.

Тэгж тэгж нэг юм орой болж ажил тарлаа. Уурхайн камп дээрээ ирж нөгөө саундаа суулаа. Ер нь харанхуй болохоор л амьдрал сонирхолтой болдог юм байна. Гарууд хангай дэлхийдээ сэржимдээд эхэлчихэж. Нэг найз татаад унасан тухай аймшгийн мэдээ тараад түгшүүр зарлаад. Дөрүүн мөч нь шулуунаараа доош нь харуулуул ширээ болох гээд байна. Ширээтэй боллоо гэж бодоол байсан чинь муу гурил чинь зүгээр болчихсон гэнэ.

Орой хүний нэг пийжүү өгнө гэж байсан муу лүд хулхидчихдаг байгаа. Сумаас л авдаг байж гэж харуусангуй царайлаад ус залгилаж байнаа ах. Унтах болов нааран дээр гудсаан шидээд дээр нь би тэгээд хөнжил. Яг унтдаг гэсэн тэсэлгээ хийгээд, газар хөдлөөд нохой хуцаад яг ш дээ гэж ... унтчихаж, үүрээр хөлдөх нь ээ галлаж байж нэг юм гэсдэг байгаа.

Хоолоо зооглоод ажилдаа гараад, дуусгаад сум ордын байгааз дээ. Засаг хатны дэлгүүрээс аршаанаа аваад л нутгийн зүг хөлгийн жолоог... аршаан багадчихаж гөлийгөөд л яваад байхаас. Ямар ч байсан нэг ч болов хүний ч бай уурхайг ИвИи Ленины гэрэлтэй болгох ажил эхлүүлсэн гэж тайвшраал бас гөлийгөөл. Хот ороод юм авах гэсэн хөгийн гэж сонгууль болоод заруулдаггүй юм байна. За за орж унтыдаа.

Тэмдэглэхэд: Хувьтай хүн хур дагуулна гэж харин цас орсон шүү /онгироод наасан/ 

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
ҮЛЭМЖ (зочин)

Энэ хүмүүсийн хаа газар тэнэхыг алыг тэр гэх вэ

Клаус (зочин)

Хэдэн шруп гэрэлтүүлэв чи. Тэр өвөрлөгч нөхөр монгол газар юүгаа гээчээд тэнд доншуулчиж явдаг билээ.

Jigee (зочин)

Үлэмж: хэлээд юу гэхэв дуурайгаад тэнсийн Клаус: эхний ээлжийн 2 шрупыг. Өвөрлөгч зайлуул дундадын хэлмэрч юм билээ

Цогбаяр (зочин)

Нээрээ л аршаанаа багадуулсан шүү. Эхлээд сайхан болж байсан чинь дуусаад хачин болсон шд.

wha ha ha (зочин)

ta nar odoo anh udaa yavj bgaa yum shig zarim neg yumaa bagaduulaad ha ha ha ha

wha ha ha-iin esreg (зочин)

zarim sumiinhan zasag dargataigaa tsug altand yavdag naad sum chinni gaigui yum bna. idsend yavdag

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)